Ноцтой мэдээ | Хүүгээ тарчлаасан эцгийг яах вэ? 2013.05.12


http://www.bolod.mn/Upload/news/2947_119.jpg 


Xүүгээ тарчлаасан эцгийг яах вэ?

 


Таван настай төрсөн хүүгээ заазуурдаж, тарчлаан хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг олныг цочирдуулж, иргэдийг түгшээгээд байна. Цэргийн госпитальд эмчлүүлж байсан хүү өнөөдөр эмнэлгээс гарч, одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгчээ. Хүүгээ хэрцгийгээр зодож тарчлаасан эцгийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд гэм буруутай нь нотлогдвол таваас арван жилийн хорих ялаар шийтгүүлэх бололтой.

Энэ хэрэгт хяналт тавьж, ажиллаж байгаа гэх Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаагаас цөөн асуултыг тодруулсан юм. 

-Хүү одоогоор хаана байгаа вэ? Танай байгууллагынхан очиж уулзсан уу? 

-Бид өнөөдөр гэрт нь очсон боловч хэн ч байгаагүй. Учир нь хоёр хүүг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд хүргэсэн. Хохирогч хүү цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Харин хоёр настай хүүхэд хэт тураалтай, хоолны тэжээлийн дутагдалтай болох нь тогтоогдсон тул Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд ээжтэйгээ эмчлүүлж эхэлсэн. 

-Хүүхдийг зодож байхад ээж нь дэргэд нь байсан уу? 

-Ээж нь дэргэд нь байсан гэсэн. Тэгээд дуудлагын шуурхай удирдлагын төвийн 102 утсанд дуудлага өгсөн юм билээ.  

-Хүүхдийг мэдүүлэг өгсний дараа хэр удаан хугацаанд хамгаалах байранд байлгах вэ? 
-Хүүхдийг 14 хоног хамгаалах байранд байлгана. Бүр шаардлагатай гэвэл мөрдөн байцаах ажиллагаа дуустал хамгаална.  

-Байнга цагдаад дуудлага өгч, хэрүүл шуугиан гардаг энэ гэр бүлийг өрхийн нийгмийн ажилтан нь мэдэж, ямар нэгэн арга хэмжээ авч байсан болов уу?
-Оршин суудаг хорооны нийгмийн ажилтан нь байнга солигддог байсан гэнэ. Тиймээс энэ талаар сайн мэддэггүй байсан байх. 

-Хүүхдээ хүчирхийлсэн этгээд өмнө нь арав гаруй удаа архидан согтуурах үедээ танхайрч, гэр бүлээ хүчирхийлэн Захиргааны хариуцлага хүлээсэн байдаг. Энэ тохиолдолд цагдаагийн болон танай байгууллага ямар нэгэн арга хэмжээ авсан бол хэрэгтнийг ийм үйлдэл хийхээс нь өмнө таслан зогсоох байсан юм шиг санагдлаа.  
-Баянзүрх дүүргийн цагдаагаас манайд ямар ч мэдээлэл ирүүлээгүй. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллага автоматаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах учиртай байсан. Гэвч  цагдаагийн байгууллага ажлаа хийж, үүргээ биелүүлээгүй юм билээ. Бид анхааруулга өгсөн. 

-Хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгалгүй хэрэгтнийг өөхшүүүлсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид анхааруулга өгөөд буй нь хэтэрхий зөөлдсөн торгууль биш гэж үү? 

-Ганц Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ч биш нийт цагдаагийн байгууллагынхан хуулиа биелүүлэхгүй байна. Бид энэ асуудлаар цаашид дуугарах болно. 

-Хэрэгтэнд ямар арга хэмжээ авах вэ? 

-Хэрэг гарсны маргааш цагдаагийн байгууллага эрүүжүүлээд сулласан байгаа юм. Харин өнөө өглөө ахин баривчилсан. Танхайн хэрэг үйлдсэн гэж үзвэл таваас арван жилийн хорих ялаар шийтгэгдэх болов уу гэж бодож байна. 
Category: Cенсаци

blogtechworld.com


Copyright © 2013 .